Поп дуучин Б.Сарантуяагийн бяцхан охины аав хэн болох нь тодорлоо

Дуучин Сарантуяагийн бяцхан охины аав хэн болох нь тодорлоо.
Хөдөөний хэн ч мэдэхгүй нууцлаг бизнесмен. Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Отгон-Очир гэж залуу байдаг. Одоогоор дуучин бүсгүйтэй маань түүнээс илүү сайхан залуу тааралдаагүй байгаа гэнэ. Тэрэнтэйгээ амьдралаа холбоогүй шалтгаан нь Отгон-Очир нь төрсөн хүүхдээрээ л гэр бүлийнхээ барьцаанд орчихсон гэнэ шүү. Тэрбээр ярихдаа “Хэрвээ хэзээ нэг өдөр тэр нэгэн залуу түүний үүдээр ороод ирвэл, чи ирсэнгүй, би олон жил зовсон гэж уйлагнахгүй. Яагаад гэвэл би дэндүү гэмээр хэмжээнд хүртэл энэ зүрхээ чангалчихсан байгаа. Гэхдээ хайртай. /Түүний нулимс бөмбөрч/ энэ хайр бол гүн гүнзгий хайр юм. Түүнийг би ямар их хайрладгаа ярьж мэдэхгүй. Хэлж чадахгүй. Яагаад гэвэл миний нулимс хариулт нь байх. Бидний дунд байсан гүүр байхгүй. Дундуур нь цавчин тасалж, тэр гүүрийг нураасан. Тэгээд хоёулаа занганд орчихсон. Хөдөлж чадахгүй. Гүүр байхгүй. Гүүрийг нь тасалчихсан. Тэр хүнийг ямар нэгэн аймаар эрхшээл барьчихсан. Хамгийн аймаар юм эр хүнийг эр хүн биш болгодог тэр эрхшээл байдаг юм байна л даа. Жилийн дараа утасдахад нь би юу ч болоогүй юм шиг байж чадсан. Ийм тэвчээртэй ханддаг эмэгтэй хүн байхгүй биз дээ. Гэхдээ энэ бол зөвхөн агуу хайр. Тийм хайрыг өөр нэг агуу хайр л дарж чадна. Одоо би тэр залуутай уулзахад миний нэг ч шөрмөс чичрэхгүй ш дээ. Яагаад гэвэл би яаж амьдрах учраа олчихсон учраас. Тиймээс би нэг шөнийн залуу шиг тэр залуутай өнгөрүүлж чадна. Юу ч бодохгүй, зүгээр яриад өнгөрүүлж чадна. Хамгийн гол нь энэ хүнтэй би амьдарч чадахгүй гэдгээ л аягүй сайн ойлгосон. Яагаад гэвэл тийм агуу хайр бие биенээ холоос л хайрладаг. Ойрхон байвал агуу шинж нь алдарчихдаг. Тийм болохоор тийм хүмүүсийг хамт амьдруулдаггүй байх л даа” гэж нулимс дуслуулан нэгэн сонинд ярилцлага өгчээ.


Сонирхуулахад энэ сарын 20-нд төрсөн өдөр нь тохиож, Ерөнхий сайд С.Батболд, “Эм Си Эс холдинг”-ийн захирал Ж.Оджаргал, “Тотал Мюзик”-ийн захирал Ж.Од-Эрдэнэ, “ТВ9” телевизийн захирал Ц.Энхбат нарын гэр бүлээс хамтран зах зээлд зургаан мянган долларын үнэлгээтэй, утасгүй микрофоны системийг 4,5 сая төгрөгөөр “Тотал Мюзик”-ээс худалдан авч бэлэглэжээ. Мөн энэ оны 07-р сарын 13-нд болох “Coken Beat” амьд хөгжмийн наадамд оролцох тусгай урилга хүлээн авсан байна. www.CaaK.mn

Хоёр хөршийн эдийн засаг тэнгэрт хадаж, Монголынх шалдаа буув
Дэлхийн эдийн засаг сэргэж буй тухай мэдээлэл хөвөрсөөр. Ялангуяа манай хоёр хөршийн эдийн засгийн байдал маш сайн байгааг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Хятадын ДНБ энэ оны эхний улиралд 11.9 хувиар өсөж, сүүлийн гурван жилийн рекордоо эвдсэн. Эдийн засгийн хэмжээгээр Хятад улс АНУ, Японы дараа буюу дэлхийд гуравдугаарт жагсдаг. Энэ онд Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил Японыхоос давна хэмээн шинжээчид дүгнэж байна.

Тэгвэл Оросын аж үйлдвэрлэл өнгөрсөн сард өмнөх сарынхаасаа 15.3 хувиар өсчээ. Энэ нь олон хүнийг гайшруулсан мэдээ болов. Хойд хөршийн аж үйлдвэрлэл энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 5.8 хувиар өссөн аж. Харин шинжээчид энэ үзүүлэлтийг 3.3 хувь байна хэмээн хүлээж байж.

Орос, Хятадын сэргэлт Монгол Улсад шууд нөлөөлөх нь лавтай. Бид чинь хоёр том зах зээлийн бөөрөнд наалдаж байна шүү дээ. Гэхдээ монголчууд энэ завшааныг ашиглаж чадах болов уу? Зэсийн асар том худалдан авагч болох Хятад улсын эрэлт, хэрэгцээ улам нэмэгдсээр. Үүний зэрэгцээ Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ өссөөр, тонн нь 8000 долларт дөхөж очлоо. Үнэндээ бид л Лондоны металлын биржийн үнийг харж, “хошгироод” тарааж байна, дараа нь 50.000-аар харж үзэх сурагтай. Иргэн бүрт 70.000 төгрөг тараахад 192.6 тэрбум төгрөг болох юм. 192 тэрбум төгрөгөөр I төрөхөөс хамаагүй том төрөх газар 10-ыг барьж болох. Үүнийг дагаад хэчнээн эмч, сувилагч ажлын байртай болох вэ? Хэчнээн хүн амгалан тайван эмчлүүлж чадах вэ?

Монгол хүн баялгийн эзэн учраас Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө тарааж байна хэмээн төр, засгийн эрхмүүд тайлбарлахыг яана. Гэхдээ энэ нь хөдөлмөрлөж олсон орлого биш, хүүтэй зээл гээд бод доо. Энэ сангийн нэрнээс авахуулаад шүүмжлэх зүйл зөндөөн. Чили улсыг авч үзвэл газрын хэвлийн баялгийн орлогооосоо иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд зарцуулдаг. Хүний хөгжилд жинхэнэ утгаар нь анхаарч байна гэсэн үг. Харин манайд болохоор эмнэлэг, сургууль нь ч хүрэлцээгүй байхад бэлэн мөнгө тарааж байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ 80 хувийг гаднаас авдаг манайх шиг орны хувьд иргэдээ “хайрлан, халамжилж” өгсөн мөнгөнийх нь 80 хувь “хүний хөгжил” биш “Эрээний хөгжил”-д зарцуулагдаж байгаа гэвэл худал хэлсэн болохгүй ээ.

Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд монгол хүн амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл хувийг босгочихсон байхад л үлдсэн хэсэг нь олдоход хялбар юм. Өөрөөр хэлбэл, 340 сая долларыг л төр, засаг олоод өгчихвөл болоод явчих нь. Бид түлш, шатахуунаар хараат байхаа больж, импортлох биш экспортлох чадалтай болно.

Энэ үйлдвэр бий болсноор жилдээ 1.1 тэрбум долларын бүтээгдэхүүн бий болгох юм. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр Монгол Улсын ДНБ 20-25 хувиар өсөхөөр байгааг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. Бас болоогүй, Улаанбаатарыг утаанаас салгахад ч дээрх үйлдвэр нэмэртэй. Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх технологийн дагуу бензин, дизель түлшнээс гадна нэлээд хэмжээний шингэрүүлсэн хий гарах юм. Тэгвэл гэр хорооллынхон нүүрсний оронд хий хэрэглэдэг болчиход л болоод явчихна.

Бас нэг жишээ хэлэхэд 100.000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгж үүлэхэд 4.6 их наяд төгрөг шаардлагатай гэсэн. Тэгвэл нэг тэрбум доллараар бид 30.000 орчим айлын орон сууц барьчихаж дөнгөх нь. Үүнийг дагаад дор хаяж 100.000 хүн хөнгөлөлттэй зээлээр орох оронтой болох юм. Тэгээд орон сууцыг энэ хүмүүст зүгээр өгчихгүй учраас төсөвт мөнгө нь эргээд л төвлөрнө.

Ер нь эрх баригчдад хандаж хэлэх энэ мэт санаа олон байна. 44 сая малтай хэрнээ гурав хүрэхгүй сая монгол хүн сүүгээ Хятадаас импортолж, үхрийн махаа кг нь 6000 төгрөгт дөхсөн үнээр худалдаж авахаас ичих хэрэгтэй бус уу? Монгол малын махыг өвчтэй гээд гаднынхан тоохгүй байна. Олон улсын хэмжээний мал эмнэлэг бариад, дэлхийн жишигт нийцүүлэн махаа боловсруулж зарахад нэг тэрбум доллар л лав хүрэхийн дээдээр хүрнэ. Тэгвэл энэ мөнгийг эргээд хэд нугалаад олох юм. Харин иргэдэд бэлнээр тараавал 800 сая доллар нь гадагшаа урсаад явихна. Энэ мэт асуудлаа бодох цаг болсон юм биш үү? БНХАУ-ын эрх баригчид хямралын эсрэг 585 тэрбум долларын төлөвлөгөө хэрэгжүүлсэн гэдэг. Ингэхдээ зээлийн хэмжээгээ тэлж, дэд бүтцийн салбарт асар их хөрөнгө оруулсан. Энэ салбар нь ажлын байрыг хамгийн ихээр бий болгодог учир хямралыг ажралгүй давахад хятадуудад нэмэр болсон. Харин ОХУ-ын эрх баригчид үйлдвэрлэл эрхлэгчдээ татварын хөнгөлөлт, зээлийн бодлогоор дэмжжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд нь хямралыг давж чадсан. Ер нь дэлхийн улс орнууд ажлын байрыг нэмэгдүүлдэг, татвар төлдөг гэдэг утгаар нь хувийн хэвшлээ түлхүү анхаарч байна. Харин манайд яаж байгаа билээ. Манай төр, засгийн эрхмүүд эдийн засгийн байдлаа одоо цаг дээр ярихаа


больсныг анзаарсан уу? “Мянганы хөгжлийн зорилт” гэх мэтээр ирээдүйд хандан том том дуугарна. Оюутолгойн үйлдвэрлэл эхлэх үед тэгнэ, Тавантолгойгоо ашиглалтад оруулчихаад ингэнэ гэх мэтээр. Эдийн засгийн байдал яг одоо авах юмгүй болчихоод байгаагаас ийн аашилж байгаа юм болов уу гэж өөрийн эрхгүй бодогдоно. Өнгөрсөн жилийн байдлаар ажилгүйдлийн түвшин 11.6 хувь байсан. Он гарсаар энэ үзүүлэлт нэмэгдсэнээс хасагдаагүй. Хэрэглээний үнийн улсын индекс өмнөх оныхоосоо 8.5 хувиар өсчээ. 70.000 төгрөг авсныхаа шанг иргэд ийнхүү төлж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл Монгол Улс баялгаасаа болж баларсан орнуудын жагсаалтад орох биз. Венесуэлийн эрх баригчид иргэдээ бухимдуулахгүйн тулд бэлэн мөнгө тараасаар ядууруулсан гэх. Энэ мэт жишээг Конго, Нигери, Зимбабве, Уганда гээд тоочоод байж болно. Монголчууд ийм байдалд орохгүйн тулд хөдөлмөрч болох ёстой. “Үйлдвэрлэлийг дэмжинэ. Аль болох боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгоно” гэж үе үеийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгадаг. Үүнийгээ л бодит амьдрал дээр хэрэгжүүлбэл 1.5 сая төгрөг байсан, байгаагүй монголчуудын амьдрал дээшлэх биз ээ.
www.CaaK.mn

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • Twitter
  • RSS